Бүтээгдэхүүн
Fusion CX 360° -Харилцагчийн төв
FUSION CX ГЭЖ ЮУ ВЭ?
Дуудлагын төв-Олон сувгийн харилцагчийн төв болон хэрэглэгчтэй харилцах төв /CRM/-г нэгтгэж хэрэглэгчийн бүрэн таньж, тулгарсан асуудал, тавьсан хүсэлтийг цогцоор нь нэг дор шийдэх буюу хэрэглэгчийг бүрэн таних боломж олгох анхны шийдэл юм.
FUSION CX ийг ашигласнаар дуудлагын төв тань ХАРИЛЦАГЧИЙН ТӨВ өргөжиж, зөвхөн дуу хоолойгоор бус харилцагчийн мэдээлэлд үндэслэн тэдний хүсэлт шаардлагыг шуурхай шийдвэрлэж, танай байгууллагын харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэнэ.
FUSION СХ ШИЙДЛИЙН 3 ТУЛГУУР:
ШИЙДЛИЙН ДАВУУ ТАЛУУД:
Ажилтнуудын хувьд:
- Өгөгдөл олж авах хугацааг 90% -иар бууруулах
- Хэрэглэгчийн бүрэн мэдээлэл олж авах боломжтой нэгдсэн нэг хяналтын самбар ашиглах
- Хэрэглэгчтэй урт хугацааны харилцааг бий болгохын тулд хэрэглэгчийг бүрэн танин мэдэх
Үйл ажиллагааны хувьд:
- Хэрэглэгчтэй шууд харилцах болон /Front Office/ шууд харилцдаггүй хэлтсийн /Back office/ үйл ажиллагааг нэгтгэн уялдуулах
- Нарийвчилсан анализ хийх, тайлан гаргах боломжтой хяналтын самбар ашиглах
- Харилцан уялдааг сайжруулах, автомат борлуулалтыг бий болгох
- Хэрэглэгчийн үйлчилгээний зардлыг бууруулна
Мэдээллийн технологийн хувьд:
- Хэрэглэхэд хялбар, үүлэн платформ ашиглах,
- Тусгайлсан инженер шаардахгүй
- СRM болон бусад системтэйгээ инеграци хийх
Удирдлагын хувьд:
- Бүгдийг нэг шийдлээр шийдэх
- Хэрэглэгчтэй харилцах үйл ажиллагааг нэгтгэн харах
- Дэлгэрэнгүй тайлан хүлээн авах
